Menu

MN – Бидний тухай

Дэлхийн эдийн засгийн институтэд тавтай морилно уу!

 

Дэлхийн эдийн засгийн институтэд тавтай морилно уу!

 

Будапештийн Корвинусын Их Сургууль нь Унгар, Төв болон Зүүн Европ дахь эдийн засаг, бизнесийн салбарт дээд боловсролоор тэргүүлж буй сургууль юм. Файнаншиал Таймс (Financial Times) сэтгүүлээс гаргасан Европын Бизнесийн сургуулиудын зэрэглэлээр тус бүс нутагтаа хоёр дахь шилдэг бизнесийн сургууль билээ.

 

Манай Институт нь хөгжлийн эдийн засаг, үндэстэн дамнасан корпораци, бүс нутгийн интеграцчлал, олон улсын байгууллага, олон улсын санхүү зэрэг олон чиглэлээр хичээл зааж, шинлэх ухаан хоорондын хамтын ажиллагаанд гайхалтай туршлага бүхий идэвхтэй эрдэмтдийн  нийгэмлэг юм. Манай институтийн оюуны орчин нь Европ даяар хийсэн судалгааны хамтын ажиллагаа болон хичээлийг чанартай байдлаар заадгаас үүдэлтэй. Багш нар маань  Европын холбооны дээд сургуулиуд, Дэлхийн банк, Австрали, АНУ-ын их сургуулиудтай хамтарсан судалгааны ажилууд хийсээр ирсэн билээ.

 

Тус институтын магистрын “Олон улсын эдийн засаг ба бизнес”  хөтөлбөр нь Унгар болон Англи хэл дээр явагддаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс авъяаслаг оюутнуудыг анхаарлыг татдаг билээ. Сургалтын хөтөлбөр нь лекц, семинараар дамжуулан онол, практикийн мэдлэгийг тэнцвэртэйгээр олгодог.

 

Лекцууд нь бизнесийн болон эдийн засгийн талаарх суурь мэдлэгийг хөгжүүлж, бичих, илтгэх, мэтгэлцэх, багийн ажилд оролцох зэрэг чадвар, чадавхийг бататгаж өгдөг. Семинар дээр оюутнууд эссэ зохиох, видео хийх, семинар хөтөлж явуулдаг ба өмнө нь эдгээрийн үр дүнг танилцуулах ёстой байдаг. Үүнээс гадна, их дээд сургуулиудын хоорондын  гэрээ  болох (Scribe21, Imess) нь магистрын оюутнуудад нээлттэй бөгөөд энэ нь тэднийг бусад орны зарим хичээлд суралцах боломж олгодог.

 

“Олон улсын харилцааны” докторын хөтөлбөр нь өндөр чанартай судалгааны ажилаас гадна амьдралын урт хугацааны сургалтыг олгодог. Докторын зэрэг горилогчид профессоруудын тусгай семинариудад оролцож болох ба эрдэм шинжилгээний өгүүллийг институтын тогтмол хэвлэлд бичих эсвэл онлайнаар Бичвэрийн төв дээр нийтлүүлж болно. Институтын олон улсын судалгааны төслүүд  болох (Horizon 2020) нь докторын оюутнуудад нээлттэй байдаг.

 

Дэлхийн эдийн засгийн институтын ажилчид бид үнэ цэнэ, болон сэтгэлгээг нэгэн ижил хуваалцдаг хүн бүрийг халуун дулаанаар хүлээн авдаг.

 

Бид та бүхэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна!